Гурван настай хүүхдүүдийг ЦЭЦЭРЛЭГТ шинээр нэмж бүртгэхгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-19

Суралцагчид, асран хамгаалагчид, багш, ажилчид бүгд хариуцлагатай хандаж, үүрэг хүлээнэ. Мэргэжлийн хяналтын газраас бүх бэлтгэл ажлыг хангаад байна. Хяналтын байгууллага тэгш хүртээмжтэй боловсрол олгож байна уу, халдвар хамгаалалтын дэглэмийг хангаж байна уу гэдэгт анхаарч ажиллана. Цар тахлын тусгай горимоор ажиллах нөхцөлт сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой журам, таван сайдын хамтарсан тушаал, МХГ-аас хэрэгжүүлж ажиллах гарсан журам, УОК-оос гарсан журмыг баримталж ажиллана.

9 сарын 1-ээс өмнө тушаал, шийдвэрийн дагуу мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийж, урьдчилсан байдлаар шалгалт явуулна. Багш, ажилчдад коронавирусаас урьдчилан сэргийлэх талаар сургалтад хамруулна. 20-с илүүгүй хүүхэд нэг ангид 4-н цагаас илүүгүй хугацаатай, 1,5-2 метр зайтайгаар хичээллэнэ. 40-н хүүхэдтэй анги байлаа гэхэд 2 хувааж хичээллүүлнэ. Зөвхөн гол хичээлүүдийг танхимын сургалтаар оруулах учир боломжтой нөхцөл үүснэ гэж үзэж байна.  Хичээлийн агуулга, хөтөлбөрийг агшааж, шинээр баталсан. Хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарна.

Сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд хамтран багш, сурагчдад тандалт хийх, эцэг эх хүүхдээ тандалтад шалгуулсан хариуг авсны дараагаар сургуульд нь хүлээлгэж өгөх, хүүхдэдээ өдрийн хоол өгч явуулахгүй байх үүрэг хүлээнэ.

Цэцэрлэг дээр багш ажилчид амны хаалт зүүнэ, сургууль дээр багш, ажилчид, сурагчид бүгд амны хаалт зүүнэ. Үдийн цай хөтөлбөр 9 сарын 1-ээс 53-р тогтоол бага ангийн хүүхдэд халдвар хамгааллын дүрмийн дагуу үйлчилнэ. Манай байгууллага үүн дээр бүтээгдэхүүн нийлүүлэлт, ажил эрхэлтэнд хяналтаа тавиад явна. Амны хаалтны зах зээл дэх нийлүүлэлт сайжирсан. Бүх шатны боловсролын

2 настай хүүхдийг авахгүй байгаа шалтгаан нь аль болох эрсдэлээс сэргийлнэ. Түүн дээр хяналт тавина. 2 настай хүүхдийг аваагүй ангиудад 5 настай хүүхдийг бүрэн хамруулна. 4-н настай хүүхдийг авна. Боломж байвал 3 настай хүүхдүүдийг авна. Цэцэрлэгийн байрны хүрэлцээ хангамж муу байгаа учраас шинээр гурван нас хүрсэн хүүхдүүдийг нэмж бүртгэхгүй. Нэг ангид 20 хүүхэд сурах учраас шинээр хүүхэд авах боломжгүй. Хөдөө орон нутагт хүрэлцээтэй бол заавал мөрдөх шаардлагагүй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.183.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.