"Хоёр хүртэлх насны хүүхдийг авсан цэцэрлэгт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно"
Үйл явдал
/
2020-08-19

Цэцэрлэгүүд хоёр настай хүүхдийг авсан тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр  "Халдварын эрсдлээс сэргийлж, гурав хүртэлх насны хүүхдэд эцэг, эхийнх нь халамжид эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт хийсэн.

Өөрөөр хэлбэл, хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй байхаар зохицуулж, бүх шатны байгууллагад үүрэг чиглэл өгөгдсөн. Тиймээс манай байгууллага дүрэм, журмынхаа дагуу хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгүүд авсан эсэх дээр хөндлөнгийн хяналтаа тавиад явна.

Хэрвээ холбогдох дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно" гэлээ. 

Мөн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг хангуулж, "Ковид-19" халдьарт цар тахлаас урьдчилан сэргийлэртэй холбоотой халдвар хамгааллын дэг сахиулах үйл ажиллагааны бэлтгэл хангагдсан эсэхэд хяналт шалгалт хийх ажлыг 2020 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлүүлэн 2 үе шаттайгаар хийхээр төлөвлөөд байна гэдгийг онцоллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.46.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.