Дэлхийн нийтийг цочроож буй “КОВИД-19” цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, материаллаг баазыг бэхжүүлэх,шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах асуудалд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 40 бүрэн тоноглогдсон автомашины парк шинэчлэлт хийсэн. Хөдөө орон нутагтч эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэхэд анхаарч үе шаттайгаар автомашины парк шинэчлэлтүүдийг хийж байна.
Өнөөдөр Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий аймгийн зарим сумын Эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашин олголоо. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал болон эрүүл мэндийн яамны төлөөлөл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өглөө.
Хужирт сум 6700 гаруй хүн амтай. Монголын аялал жуулчлал, амралт сувиллын түшиц газар. Сүүлийн жилүүдэд зорчих иргэдийн хөдөлгөөн, хүн амын өсөлт нэмэгдэхийн хирээр эрүүл мэндийн төвийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн байна. Иймд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд автомашины парк шинэчлэлт чухал юм.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба.
-
9 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин