Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг 2020-04-23 өдөр зохион байгууллаа
Үйл явдал
/
2020-04-25

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 13 сул орон тоо 2019 оны 12 сард зарлагдсан бөгөөд зарлагдсан ажлын байранд бүгд 16 иргэн бүртгүүлсэнээс Гурван тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Даланзадгад сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоо нөхөгдөх боломжтой боллоо.

Бусад зарлагдсан ажлын байранд тэнцсэн иргэн байхгүй тул дахин зарлагдана

Сул орон тооны зарыг Төрийн албаны зөвлөлийн CSC.GOV.MN хаягаас танилцах боломжтой

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж нийтийн хамарсан арга хэмжээ зохоион байгуулахгүй байх чиглэл өгсөнтэй холбогдуулж Төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах ,төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн шийдвэр зөвлөмжийн дагуу хялбаршуулсан горимоор зохион байгуулж байна .

 

ТӨРЙИН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.