5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв: Олон жилийн дундажаас ахиу халах төлөвтэй байна
Үйл явдал
/
2020-05-05
Энэ сард агаарын дундаж температур олон жилийн дундажаас нийт нутгаар дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дундажаас бага байна.
 
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар дулаарна.
 
Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.
 
     Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.