П.Галиндэв, Д.Сүндий нар АН-д эргэн орно
Үйл явдал
/
2020-08-21

Ардчилсан намаас өнөөдөр /2020.08.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх  зар тараажээ. Уг хурлыг нийслэлийн АН-ын даргаар саяхан сонгогдсон Пүрэвдаваа хийх юм байна.  УИХ-ын  2 удаагийн сонгуульд дараалах ялагдал хүлээсэн АН-д  шинэчлэл хэрэгтэй гэж дээр дооргүй ярьцгаах болсон.

Гэвч тэд энэ удаагийн орон нутгийн сонгуульд   үүрэг гүйцэтгэгчтэй орохоор болсон юм. Өөрөөх хэлбэл  сонгуулийн өмнө намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн  өрсөлдөөн зохион байгуулах асуудлыг хойш тавьсан. Тэгвэл орон нутгийн сонгуулийн өмнө намаасаа гарсан  хүмүүсээс зарим нь намдаа буцаж орохоор болсон байна.

Тодруулбал намаа шинэчлэх хөдөлгөөнийг эхлүүлж, дарга С.Эрдэнэтэй хамгийн их "дайсагнасан"  АН-ын  Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв, мөн ҮБХ-ны гишүүнээр ажиллаж байгаад нэр дэвших боломжгүй болж байсан  Д.Сүндий нар  намдаа эргэн орохоор болжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.106.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.