Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилго тавин ажиллаж буй Завхан аймаг сум бүртээ нэг үйлдвэр байгуулах “Z 24” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг төслийн зөвлөх үйлчилгээг “Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төв” үзүүлж, төслийн баг 24 суманд ажиллалаа. Бүх сум үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдээ хүлээн авсан бөгөөд угсарч суурилуулах, туршилт, тохируулга хийхэд нийлүүлэгч байгууллагатай хамтран заавар зөвлөгөө өгчээ.
Кластрийн гишүүн болж ажиллах цехүүд нэг ижил стандарт мөрдөх, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай юм. Төслийн гуравдугаар шатанд бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг шинэлэг байдлаар шийдэх, борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох ажлыг эхлүүлж буй тухай “Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төв”-ийн захирал Л.Саранцэцэг хэллээ.
-
16 цаг 8 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13