Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой хамтарсан уулзалт боллоо
Үйл явдал
/
2020-08-21
Цагаан-Овоо багийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой асуудлаар “Цагаан-Овоо хөдөлгөөн” ТББ-аас УУХҮ-ийн сайд Г.Ёндонд албан бичиг хүргүүлсэн юм. Энэ хүсэлтийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК болон ТББ-ын тэргүүлэгчдийн хамтарсан уулзалт Улаанбаатар хотноо боллоо.

“Цагаан-Овоо хөдөлгөөн” ТББ-ын зүгээс иргэдийн эрүүл мэнд хохирсоор байгаа тул нүүлгэн шилжүүлэлтийг яаралтай зохион байгуулах, иргэдийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн талаар мэдээлэл өгөх, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой ямар ажлууд хийж байгаа зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зардал, эд хөрөнгийн үнэлгээг 100 хувь олгохоор компанийн ТУЗ-ийн шийдвэр гарч 2020 оны төсөвтөө тусгасан гэдгээ мэдэгдлээ. Үнэлгээг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага хийсэн бөгөөд одоо аймаг болон сумын ИТХ, Засаг захиргааны зүгээс шийдвэрлэх асуудлууд хүлээгдэж байгааг хэлж байлаа.

Уулзаж ярилцсаны үр дүнд “Цагаан-Овоо хөдөлгөөн” ТББ-ын төлөөлөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Аймаг, сумын ИТХ, ЗДТГ зэрэг бүх талуудын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн Хурлын протокол, шийдвэрийг УУХҮ-ийн сайдад хүргүүлж дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүссэн албан тоотын хамт өгөхөөр болов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.80.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.