Манай улс анх 1972 оны 9 дүгээр сарын 15-нд Австрали улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс Австралийн Канберра хотноо 2008 онд, Австрали Улс Улаанбаатар хотноо 2015 онд ЭСЯ-аа нээн ажиллуулснаас хойш хоёр орны харилцаа эдүгээ “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд өргөжөөд буй.
Түүнчлэн Австрали улстай дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажилладаг.
2015 оны 8 дугаар сараас эхлэн Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвөөс Монголд “Бэлчээрийн менежментийг сайжруулах” төслийг хөрэгжүүлж эхэлсэн нь Австралиас манайд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн анхны төсөл юм.
Австрали нь 2014/2015 санхүүгийн жилд 16,9 сая ав.доллар, 2015/2016 оны санхүүгийн жилд 10,3 сая ав.доллар, 2016-2017 санхүүгийн жилд 10 сая ав.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг. Нийт тусламжийн 70 гаруй хувь нь боловсролын салбарт Австралийн Засгийн газрын тэтгэлгийн хэлбэрээр ногдож байжээ.
Мөн 2002 оноос хойш Австралийн сайн дурын ажилтнууд Монголд ажиллаж эхэлсэн түүхтэй.
Тэгвэл өнөөдөр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү хэлтэсийн дарга удирдлагуудын хамт Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр элчин сайд Дэйв Воусэн Эрдэнэт хоттой уул уурхай, Мэргэжлийн боловсролын салбарыг хөгжүүлэх, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцсан.
Харин аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгийн зүгээс Мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудыг сургах, тус салбарт сайн дурын ажилтан авч ажиллуулах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлээ.
Мэдээллийн төв
-
13 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин