Байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, “Таван жилийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр
“Үндсэн чиглэлтэй холбоотой хоёр асуулт байна. 47 ажлын чинь аль нь чухал юм бэ? Улсын хэмжээний олон зорилт байна. Яг өнөөдөр Монгол улсад хэрэгжиж байгаа сүүлийн 10 жилийн төсвийн хөрөнгө оруулалтын 65 орчим хувь нь орон нутаг руу чиглэдэг ч тэнд үйлдвэрлэл, аж ахуй хөгжих боломж алга. Бие даан хөгжих боломжгүй, цөөн хүн амтай олон сум байна. Цоорхой хувин шиг тогтолцоо бий болчихсон. Азийн хөгжлийн банкны 2016 оны судалгаагаар Монгол улсад бие даан хөгжих боломжгүй 77 сум байна. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх хандлагатай гэснийг олж харсан. Ажлын байр үүсэх боломжгүй, хөгжих боломжгүй гэсэн үг. Гэтэл бид тийшээ л хамаг төсвөө өгч байна. Хилийн бүсийн 39 сум байна. Тэр сумдад чинь ЦУС ОЙРТОЛТ их болсон. Хоёрхон жилийн дотор цус ойртолт эрс нэмэгдсэн. Энэ мэт асуудлуудыг шийдэж болох уу. Энэ зөвхөн нэг эдийн засгийн асуудал биш. Үндэсний асуудал болчихсон. Үүнд хэрхэн анхаарах вэ. ” гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн асуудалд таны ярьж байгаа зүйл орсон. Жайка зэрэг байгууллагаас гаргасан бүчилсэн хөгжлийн судалгаа бий. Тэр судалгаа бий. Надаас аваад үзэж болно” гэлээ.
-
13 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин