Я.Содбаатар: Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээс АВЛИГА АВСАН гэх асуудлаар Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүнийг шалгаж байгаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-22

Монгол Улсын Шадар сайр бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар хэвлэлд мэдээлэл өглөө. 

Иргэдийг татан авах ажлыг амаргүй нөхцөлд явуулж байна. Цар тахлын үед дэлхийн ихэнх улс орны хил хаалттай, чөлөөтэй нэвтэрч байгаа улс орон алга.  Өнөөдрийн байдлаар 12000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-т өгсөн байгаа. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх байх. Хэчнээн иргэдээ татан авах тоог нэмэгдүүлж байгаа ч хүсэлт өгсөн иргэдийн тоо буурахгүй байгаа. Харин таван шалтгаантай буюу өвчтэй, жирэмсэн, өндөр настай иргэдийн тоо буурч байна. Намайг ажил авахад 8000 гаруй хүний өргөдөл байсан. Одоо бол 5000 болж буурсан. Мөн авто замаар долоо хоног бүр хилээ нээж иргэдээ оруулж байгаа. Ер нь гадаадаас иргэдээ татан авах нэмэгдэж байгаа учраас Улаанбаатар хотын 100 км-ын радиуст байгаа 213 буудал 46 амралтын газрыг судалж нэг бүрчлэн дүгнэлт өгсөн. Зарим одтой буудлуудыг авч олон улсын дипломат албаны ажилчдыг татан авах арга хэмжээнүүдийг авч байна. Тусгаарлах байрны хүрэлцээ нэг үеэ бодвол сайжирсан. Нэг дор 4000 хүнийг авах боломжтой. Түүнчлэн гаднаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээс авлига авсан байж болзошгүй гэх асуудлаар  Манай Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүн байна. Найман байгууллагын албан хаагчид салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг УИХ-ын Дэд дарга С.Одонтуяагийн газрын үсэгтэй бичиг очсон, шалгуулж байгаа. Өөрсдөө ч хүсэлт өгөөд хүчний байгууллагаар шалгуулж байгаа. Би долдугаар сарын 9-нд ажил авсан. Үүнээс хойш хөрөнгө мөнгөтэй холбоотой тогтоогдсон зүйл байхгүй. Иргэдээс бол өдөрт 10,20 гомдол ирдэг. Гэсэн ч шалгаад тогтоогдоогүй. Харин хүний нэр бариад гурав, таван сая төгрөг авчихсан хэрэг гарсан. Яг ажил хариуцаад явж байгаа хүмүүс ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл тогтоогдохгүй байгаа. Дипломат газруудад асуудал байна гэж бас яриад байгаа. Түүн дээр мөн хууль хүчний байгууллага ажиллаж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар иргэдээ гаднаас татан авах асуудал дээр төрийн албан хаагчдын хөрөнгө мөнгө, авлигатай холбоотой асуудал байгаа бол УОК-т хандаарай. Бид өргөдөл гомдлыг тэр дор нь шийдвэрлэж, хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.246.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.