Б.Баттөмөр: 2023 он гэхэд ЗЭЭЛИЙН ХҮҮГ 1 хувь болно. Энэ хөтөлбөр батлагдвал жил бүр нэг хувиар буурна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-22

Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийнхэн мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс 2023 он гэхэд Зээлийн хүүг 1 хувь болгох хөтөлбөрийг боловсруулсан байна. Мэддээлийн эхэнд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр, жилийн 11, 12 хувьтай. Өмнө нь 20.5 орчим хувь байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жигнэсэн дундаж хүү нь 16.3 хувь болж буурсан. Бидний авч буй арга хэмжээний хүрээнд зээлийн хүү жил бүр нэг хувиар буурах, дөрвөн жилийн хугацаанд 4 хувиар буурч, 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувийн хүүтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авагдана. Үр дүнг нь бид ингэж тооцож байгаа юм” гэв.

Манай улсад Банкууд тусгай гэрээ гэж хийж өндөр хадгаламжтай хүмүүсийг татдаг. Ийм хадгаламжтай улс дэлхийд их ховор байна. Зээлийн хүү, ялангуяа том дүнтэй хадгаламж эзэмшигчдийн хувьд гэрээ хийж, хадгаламж нь тухайн банкны зээлийн эх үүсвэр болон ашиглагддаг. Тийм учраас зээлийн хүүг тодорхой үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч болно гэж Монголын банкуудын холбоотой ярьж тохироод энэ асуудлыг тавьж байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хадгаламжийн хүү чөлөөт зах зээлийн зарчмаараа явна. Арилжааны банкуудад хэрэглэдэг тусгай нөхцөлтэй хадгаламжийг аль болох хязгаарлахад Монголбанк болон бид анхаарлаа төвлөрүүлнэ. Том системийн банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан гэдгийг онцоллоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.156.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.