Ж.Мягмар: 5087 хүүхдийг хувийн цэцэрлэгт, түрээсийн байранд ТӨРИЙН зардлаар хамруулна.
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-22

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын цаг үеийн мэдээллийг хүргэлээ Манай Улсын хувьд нийт 298 тохиолдол бүртгэгдсэнээс 285 хүн эдгэрсэн. Сувилалын ажилаглалтад 28, гэрийн ажиглалтад 38 хүн байна. Коронавурисийн шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа 15 хүнээс хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна гэв.

Хонк-Гонк, Истанбулын онцгоцоор ирсэн иргэдийн шинжилгээг хийж байна гэв.

Энэ үеэр БШУ яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Мягмар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ цар тахлын үед дэлхийн ихэнх улс орнууд сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон. Манай улсын хувьд 2020 оны 1 дүгээр сарын 27-наас хойш бүтэн долоон сарын хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. НҮБ-с улс орнуудыг хичээл сургалтын үйл ажиллагаагаа доторхой үе шаттайгаар нээхийг уриалсан. Энэ хүрээнд дэлхийн 26 улс хичээл сургалтын үйл ажиллагаагаа тодорхой дэглэмийн дагуу нээгээд байна. НҮБ-с гаргасан зөвлөмжийн дагуу манай улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу   бас цэцэрлэг, сургуулийнхаа үйл ажиллагааг 9 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр болж бэлтгэл ажлаа хангаж байна. УОК, ЭМЯ, ХӨСҮТ, МХЕГ-ийн хамтын оролцоотойгоор сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон. Дүрэм журмын дагуу бэлдэж байна. Цэцэрлэг бол хүүхдүүдийг цуглуулдаг онцгой бүс. Тийм учраас хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах БШУ-ны сайдын түр журмыг баримтлаж байгаа. Ингэхдээ халдваргүйжүүлэлт, хүн хоорондын зай барих, ариутгалыг хангах, түүнчлэн нэг бүлэгт 20-25 хүүхэд сурахаар зохицуулалт хийсэн.

-Ажлын таван өдөр өмнөх шигээ хэвийн ажиллана.

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ гадуур дагуулж явахгүй зөвхөн “ГЭР-ЦЭЦЭРЛЭГ” гэсэн маршрутаар явна.

-Амны хаалт зүүх, гар ариутгахыг зөвлөж байгаа.

-Цэцэрлэг бүр ариутгалтай. Хоёр цаг тутамд хүүхдүүдийн өрөө, анги танхимыг ариутгана.

-Эцэг эхчүүд гэртээ хүүхдээ харах бол теле хичээлд хамруулна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургуулийн үйл ажиллагаа гэдгийг анхаарах ёстой. Өнгөрсөн жил нийт хүүхдүүдийн 84,5 хувийг цэцэрлэгт хамруулсан бол энэ жил УОК-ын шийдвэрийн дагуу өмнө нь хамрагдаж байсан 3-4 настангуудаа аваад, шинээр хүүхэд нэмж авахгүй байх шийдвэр гаргасан.

Анги дүүргэлттэй холбоотойгоор цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг байна. Энэ дагуу төрийн бус өмчийн сул орон зайг ашиглаад 5087 хүүхдийг төрийн өмчийн зардлаар авах, түүнчлэн зарим барилгыг түрээслэх зарчмаар сургалтаа явуулахаар аймгууд, НБГ –с санал авсан. Эхний ээлжид 5 настай хүүхдээ 100 хувь хамруулна. Гол зарчим бол харьяаллын дагуу бүртгэл хийгдсэн байх ёстой. Хоёр настай хүүхдүүдийг хүлээж авахгүй. Эцэг эх гэр бүлийн орчинд хөгжлийг нь дэмжинэ гэлээ...

НЭМЭЛТ:

2 настай 77 мянга орчим хүүхэд гэр бүлийн орчинд сургалтад хамрагдана.  Өнгөрсөн жил Ковид-19 цар тахал гараагүй, зөвхөн улирлын томуу дэгдэх үед гэхэд 2 настай хүүхдүүдийн 60-70 хувь нь  цэцэрлэгт ирэхгүй байсан. Анх удаа цэцэрлэгт явж байгаа хүүхдэд шинэ орчинд дасан зохицох үеийн хямрал явагдаж, ханиад томуу болон бусад янз бүрийн өвчинд өртөмтгий байдаг. 2 настай хүүхдүүд жилийн турш ханиад нь бүрэн эдгэрэхгүй, уушгины суурь өвчтэй болох  асуудал ч гарч байгааг эрүүл мэндийн байгууллага мэдээлдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.200.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.