Хятадын нийслэл Бээжин хотын эрүүлийг хамгаалах байгууллага өнөөдрөөс тус хотын оршин суугчдад амны хаалтгүй гадуур явахыг зөвшөөрсөн байна. Сүүлийн 13 өдрийн хугацаанд Бээжинд коронавирусийн халдварын ганц ч тохиолдол илрээгүй тул ийнхүү хорио цээрийн дэглэмээ сулруулсан байна.
Цар тахал эхэлсэн цагаас хойш тус хотын эрх баригчид хоёр дахь удаагаа амны хаалтгүй олон нийтийн газарт зорчихыг иргэдэд зөвшөөрсөн нь энэ юм. Эхлээд дөрөвдүгээр сарын сүүлээр ийм шийдвэр гаргасан ч тахлын шинэ голомт илэрсний дараа зургаадугаар сард буцаад амны хаалт зүүх шаардлага тавьж эхэлжээ. Сүүлийн таван өдрийн хугацаанд Хятадын эх газарт халдварын тохиолдол ганц ч илрээгүй юм. Өчигдөр тус улсад 22 тохиолдол шинээр илэрсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлууд байна.
Өнөөдрийн байдлаар Хятадад бүртгэгдсэн Covid-19 халдварын тохиолдол нийтдээ 84,917 болжээ.
-
9 цаг 17 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин