СХД: Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага үргэлжилж буй 83-р сургууль дээр ажиллалаа
Үйл явдал
/
2021-10-24
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага үргэлжилж буй Ерөнхий боловсролын 83-р сургууль дээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт цэрэг татлагын явцтай танилцлаа.
Энэ үеэр “Covid-19” халдварын нөхцөл байдлаас шалтгаалан нэг жилийн дараа цэрэг татлага зохион байгуулагдаж байгаа боловч залуусын ирц өндөр байгааг салбарын сайд онцолж байв.
Эрүүл мэндийн үзлэгт орж буй залуусын халдвар хамгааллын дэглэм сахиулах, зай бариулах, урьдчилан сэргийлэх тал дээр цэрэг татлагын товчоо илүү анхааран ажиллаж байна. Мөн цэргийн албанд тэнцсэн залуусыг эрүүл мэндийн долоон төрлийн шинжилгээнд хамруулж байгаа юм.
Цэргийн зарлан дуудах хуудас авсан залуусын идэвх сайн, цэрэгт явах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн, эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах нь өмнөх жилүүдээс харьцангуй бага байгааг Цэрэг татлагын товчооныхон хэлж байв.
Энэ удаагийн цэрэг татлагаар Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад хуваарилагдсан залуусыг төв дамжинд цуглуулахгүй шууд ангид нь хүргэхээр зохицуулалт хийсэн. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, их, дээд сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй. Цэрэг татлага энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.210.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.