УИХ-ын гишүүн П.Анужин алдарт эхийн II одонгоо гардан авлаа
Үйл явдал
/
2020-08-23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2020.08.22/ Сонгинохайрхан дүүргийн ээжүүдэд "Эхийн алдар" одон гардуулах ажиллагаа болж байна. Өнөөдөр  Сонгинохайрхан дүүргийн 1071 ээжид Эхийн алдар одон гардуулж  байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин Алдарт эхийн II одонгоо гардан авлаа. Түүний хувьд  4 хүүхдийн ээж. Тэрээр монгол   хүүхдүүдийг генийн өөрчлөлтгүй, эрүүл хүнсээр хангахад УИХ-ын гишүүний хувиар хууль санаачилж ажиллахаа илэрхийллээ. Мөн "Олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг одонгоор урамшуулах нь зүйтэй бөгөөд эрүүл, зөв хүн болгож өсгөх нь төрийн бодлого байх ёстой" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.136.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.