САЙН МЭДЭЭ: ХӨСҮТ-д коронавирусээр өвчилсөн 298 хүнээс 10 нь л үлдлээ
Үйл явдал
/
2020-08-23

Өнөөдөр /2020.08.22/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа манай улсад шинэ коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй гэдгийг хэлсэн юм.

Мөн өнөөдөр таван энхийг сахиулагч эдгэж, эмнэлгээс гарч байгаа аж. Тэд журмын дагуу сувиллын ажиглалтад шилжинэ. Ийн ХӨСҮТ-д коронавирусийн халдварын улмаас эмчлэгдэж буй 10 хүн үлдлээ. Нийт 298 тохиолдол бүртгэгдсэний 288-ыг нь ийн эдгээгээд байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.118.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.