Германд сургууль орж эхлээд хоёр долоо хоногийн дараагаар Берлиний 41 сургуулийн сурагч, багш нар коронавирусын халдвар авсан талаар мэдээлэлжээ. Германы хамгийн их анхаарал татсан асуудал нь сургууль, боловсролын байгууллагуудад вирусийн кластер үүсэж, цаашлаад гэр бүл болон нийгэмд тархах болзошгүй эрсдэл болоод байна. Тиймээс сургуульдаа олон зуун оюутан, багш хорио цээрийн дэглэмд байна гэж мэдээлэв. Зарим хотын сургуулиудад коронавирусын халдвар авсан хүний тооны талаар тодорхой мэдээлэл одоохондоо гараагүй байна. Мөн COVID-19 тохиолдлоос болж хэд хэдэн сургуулиудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг зогсоох шаардлагатай болжээ. Гэвч ХБНГУ-ын Засгийн газраас сургуулиудын үйл ажиллагаа хэвийн явагдах нь чухал учраас бүх сургуулиудыг хаахгүй гэв. Мөн ХБНГУ-ын канцлер Ангела Меркель пүрэв гаригт улс даяар маш олон журам хэрэгжиж байгааг “хүмүүс зүгээр л ойлгохгүй байна” хэмээн шүүмжилжээ. Германд Пүрэв гарагт 1,777 ,Баасан гарагт 1426 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 4-р сарын сүүлээс хойших хамгийн өндөр тохиолдол гэжээ.
Эх сурвалж: abcnews.go.com
-
9 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13