Амралтын өдрүүдэд дөрвөн хүн зам тээврийн ослоор амиа алджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 368 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, нийслэлд гурав, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -6
- Мөргөлдөх хэлбэрээр -1
- Онхолдох хэлбэрээр -1 тус тус бүртгэгджээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.08.22-ны 16 цаг 30 минутын орчимд СХД-ийн 9-р хороо Баянхошууны замд “Гор газ” ШТС-ын урд замд Daewoo маркийн М жолоочтой автобус явган зорчигч 60 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон
- 2020.08.23-ны 10 цаг 20 минутын орчимд СБД-ийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, “Сансар-32” худалдааны төвийн баруун замд T.Prius маркийн Б жолоочтой автомашин нь явган зорчигч 41 настай эмэгтэй, 51 настай эрэгтэй нарыг мөргөж, 51 настай эрэгтэйгийн амь насыг нь хохироосон. Жолооч Б согтуу ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. /драгер: 1.37%/
- 2020.08.23-ны 17 цаг 00 минутын орчимд Төв аймаг Лүн сумын нутаг дэвсгэр асфальтан замд Mitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч 63 настай, эрэгтэйн амь нас хохирсон.
- 2020.08.23-ны шөнийн 03 цаг 11 минутын орчимд БЗД-ийн 12-р хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, “Тэнгэр” худалдааны төвийн урд замд T.Prius маркийн Г жолоочтой автомашин нь явган зорчигч 44 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй нарыг мөргөж, 45 настай эрэгтэйгийн амь насыг нь хохироосон байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 204 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцсон тухай ТЦА-наас мэдээллээ.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.51.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин