За баярлалаа юуны өмнө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж буй олон зүйлийн дотор энэ танхимд яригдаж байгаа гишүүдийн санал ч тэр ,танхимд хуран цугласан Засгийн газрын гишүүд агентлагын дарга нар нэг зүйлтэй санал нэгдэх байх. Өнөөдөр Монгол улсад 2,3 дахь хэлтэй залуучууд олон болсон байна. Монголчууд нүүдэлчин ард түмэн учраас хэлийг амархан сурдаг. Үүний зэрэгцээ эх хэлний асуудал чухал болж байгаа тухай Утга зохиолыг төгссөн хүний хувьд бодож, эмзэглэж явдаг юм. Боловсролын сайд анхаарах байх гэж бодож байна. Өнөөдөр Монгол үндэснийхээ хэлээр гайхамшигтай сайхан ярьдаг,бичдэг залуучууд төрд ч тэр нийгэмд ч тэр маш цөөхөн болсон байна. Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл гэж их зохиогч Д.Нацагдорж хэлсэн байдаг. Өнөөдөр Монгол хэлийг бүрэн хэрэглээд, Монгол хэлээр гайхамшигтай сайхан ярьдаг уран зохиолын багш ч цөөхөн болсон байна. Ер нь монгол хэлний сургалтын асуудлыг Ерөнхий Боловсролын дунд сургууль болон Их дээд сургуулиуд сургалтын хичээлийн цагт тодорхой заалт оруулж, эх хэлээ төгс төгөлдөр сурах тал дээр анхаарахгүй бол эх хэлээ сураагүй хүн 2,3 дахь хэлийг сурдаггүй юм.Ер нь хэл сурна гэдэг бол сэтгэлгээний маш том илэрхийлэл байдаг. Монгол хэлний чадамжийн асуудал, монгол хэлний сургалт, сургалтын материалууд сурах бичгийн чанарын шаардлага хангаж байгаа асуудалд онцгой анхаарахгүй бол Боловсрлын Яамны сүүлийн гаргаж байгаа сурах бичгүүд монгол хэлний бичиг гэхээс илүү гадаадын ном зохиолыг орчуулсан юм шиг болсон байна. Боловсролын сайд олон жил энэ байгууллагад ажилласан хүн, гайхамшигтай сайхан Монгол хэлийг бүрэн утгаар нь эзэмшисэн боловсон хүчин нийгэмд гаргахад анхаарч сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт гаргах хэрэгтэй гэж бодож байгаагаа хэлье.
-
9 цаг 21 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин