Сүүлийн гучин жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг бидний тооцоогоор 13 дахин өссөн байдаг. Гэтэл Монгол улсын төсөв 70 дахин өссөн. Дунд нь шинжилгээ хийгээд үзэхээр сонгуулийн өмнө жил огцом өссөн байдаг. Эсвэл уул уурхайн цикл дагаад огцом өссөн байдаг. Сонгуулийн дараа зардал тал нь буудаггүй. Мөн уул уурхайн цикл дагаад өсөлтөөсөө хамаарсан зардлаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан тохиолдолд буулгадаггүй. Ийм байдлаар төсөв маань сүүлийн гучин жил хүнд байдалтай явж ирлээ. Сүүлийн дөрвөн жил бол бүүр дампуурсан. Сүүлийн хэдэн жил төсвийн өр талдаа сайжирсан. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг бид үгүйсгэхгүй. Гэтэл нөгөө талдаа санхүүгийн зах зээл, мөнгөний бодлого нь хөгжил байхгүй. Одоо төсөв дээр ухралт хийх гээд байна Сангийн сайд аа. Төсвийн алдагдал, үр дүнгийн үзүүлэлт маань өсөөд байна. Та төсвийн зардлыг танах саналуудаа бид хүлээж авъя гээд маш сайхан үг хэллээ. Үүнийг уриалагханаар хүлээж авч байна. Төсвийн маш олон зардлыг танах хэрэгтэй байна. Тухайлбал орон нутгийн сумын төвүүдэд баригдаж байгаа нэгээс хоёр километр зам, соёлын төвүүд, баахан конторууд байна. Цемент цутгаж байгаа энэ зардлууд чинь ирэх жилээс эргээд төсвийн урсгал зардлууд дээр дандаа ачаалал ирээд явна шүү дээ. Үүнийгээ эр зоригтойгоор хасахыг нь хасаад, хойшлуулахыг нь хойшлуулаач ээ. Ингээд нэрлээд явбал 60-70н төсөл, арга хэмжээ байна.
Дараагийн нэг зүйл нь төсвийн хүрээндээ ирэх гурван жилийн төсөөллөө бид ярьж байгаа. Төсөөллөө ирэх жил их өөдрөг авсан юмнуудаа гэж тооцоолж байна. ОУВС-д ажиллаж байсан хүний хувьд тооцооллоо маш пессимист байдлаар авдаг. Энэ БНХАУ-ын тэлэлтийг хязгаарлах гэсэн геополитик маш их явж байгаа. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын эдийн засаг өсөлт 2021 онд өндөр байх уу гэдэг эдийн засагчдын хувьд маргаан болж байгаа. Гэтэл манайхан Хятадын эдийн засаг өндөр өснө. Тэгэхээр манай эдийн засаг өсөлттэй байна гээд нэлээд тэлэлттэй тавьсан юм уу гэж харагдаад байна. Энэ дээрээ анхаараарай. Төсвийн орлогыг тооцохдоо тэлж болохгүй. Төсвийн орлогоо нэмэх л юм бол дагуулаад төсвийн зарлагаа нэмдэг. Тэгэхээр төсөв маань үр ашиг байхгүй. Үр ашиг байгаа тохиолдолд нийт макро үзүүлэлтүүд уначихдаг. Сайжраад байгаа макро үзүүлэлтээ энэ хэвээр нь бариад яваач ээ гэж хүсээд байгаа. Санхүүгийн сектор байхгүй, мөнгөний бодлого, төлбөрийн баланс маш хүнд байдалтай байгаа ийм үед энэ дээрээ хатуу байгаач ээ. Сангийн сайд Засгийн газар дотроо, нам дотроо сөрөг хүчин байдаг. Энэ үүргээ биелүүлээч гэж хүсэж байгаа.
Эцэст нь хэлэхэд маш хэцүү энэ жилийг өнгөрөөж байгаа. Ирэх жилийн бондын эргэн төрөлтүүдийг хийнэ гэх юм бол эдийн засгийн макро үзүүлэлтүүд маш сайн байж дахин санхүүжилт хийгдэнэ. Тэгэхгүй бол босго мөнгө чин 10%-д дээшээ гарчихна шүү. Энэ байдлаараа Аргентины араас орох вий. Энэ байдлыг сайн ойлгуулахгүй бол ирэх жилээс үзүүлэлтүүд сайжирна гэсэн өөдрөг зүйл яриад байхаар хүмүүс зардлаа нэмээд байна шүү дээ.
-
9 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин