Эрүүл мэндийн салбарт мөнгө байхгүй, улсын төсөв хүрэхгүй, чирэгдэл ихтэй байгаа учраас үйлчилгээ муу байгаа юмаа гэдэг ойлголтыг олон жил өгөөд түүгээрээ амыг нь таглаад сурчихсан. Иргэд ч гэсэн тийм ойлголттой болчихсон. Мэдээлэлгүйгээр далимдуулж иргэдийг олон жил хуурч ирсэн. Хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр улс маань мөнгө байхгүй, би хамаг юмаа зараад ч хүрэхгүй юм чинь удахгүй нас барах юм байна гээд хувь заяатайгаа эвлэрчихсэн. Дүүрэг дээр иргэдтэй уулзахад хавдрын гурав, дөрөвдүгээр шатандаа орсон. Юмаа зараад ч хүрэхгүй байна. Энэ хорин саяыг, хоёр зуун саяыг олохгүй бол би ингээд л сарын дараа нас барна гэдэг. Ийм зүйл Монголын түгээмэл ойлголт болчихжээ. Үндсэн хуульд иргэн хүн амьд явах хэрэгтэй гээд заачихсан байгаа. Энэ зүгээр нэг заалт биш. Яагаад гэхээр бусад салбарт хүнд сонголт байдаг. Жишээ нь мөнгөгүй хүн бол заавал үнэтэй жийп авж унахгүй байж болно. Эрүүл мэндийн салбарт хүний эрүүл мэндэд ямар ч сонголт байдаггүй.
Улс орнууд ямар зүйл бодож олсон бэ гэхээр “эв санааны зарчим” гэх эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бодож олсон байгаа. Үүнийг манай улс хэрэгжүүлэхгүй байна. Жилд 4400-н хүн хавдраар нас барж байна. Мөн өөр өвчлөлөөр ч нас барж байна. Бүх хавдрын үзүүлэлт нас баралтаараа дэлхийд тэргүүлчихлээ. Бид үүнээсээ ичих ёстой. Дээрээс нь жилд 60-70 сая доллар гадагшаа гарч байна. Эмнэлгийн ажилтнууд нь бас хувь заяатайгаа эвлэрчихсэн. Би энд 35 жил ажилсан ч миний тэтгэвэр 350 мянга. Би байр авах ямар ч боломжгүй гээд сувилагч нар нэг хэсэг бүгд Солонгос явж байсан. Гэтэл энэ салбар мөнгө байхгүйдээ биш ээ. Энэ бол сэтгэл байхгүйдээ л байгаа. Бид нар 2012-2016 онд маш сайхан сайхан хуулиуд батлуулсан. Эрүүл мэндийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль гэж хуультай болгож өгсөн. Тэр эмч нар хоёр газар ажиллаад байх ямар ч шаардлага байхгүй. Бүх юмыг Сангийн яамнаас хараад байхааргүй хуулийг нь гаргасан ч хэрэгжүүлэхгүй байна. Өнөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулиар хагас бие даагаад хөгжиж байгаа хоёр эмнэлгийн нэр сонсогдож байгаад байхгүй. Би сая дахиад л харлаа. 2020 онд ахиад л хоёр эмнэлгийн нэр явж л байна. Яагаад энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Энэ хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх юм бол эрүүл мэндийн салбарт улсаас мөнгө гуйгаад байх ямар ч шаардлага байхгүй. Бүх юмыг нь энэ хуулиар зохицуулаад өгсөн. Бид Азийн хөгжлийн банкнаас нэг сая долларын буцалтгүй тусламжийг авч өгч байсан. Хэдэн журам гаргаснаас өөр тэр төсөлд олигтой юм хийсэн юм уу, хийгээгүй юм уу. Хоёрхон зүйлийг даатгалд хамруулаагүй түргэн тусламж, төрөх үйлчилгээ. Гэтэл иргэд яагаад мөнгөгүй гээд олноороо нас бараад байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын санд чинь мөнгө байна шүү дээ. 557,5 тэрбум төгрөг байна. Яагаад үүнийг иргэддээ зарцуулж болдоггүй юм. Баахан журам гаргана. Би сая 2-дугаар эмнэлэг дээр байгуулсан үндэсний оношилгооны төв дээр очлоо. Солонгосын загвараар барьсан үнэхээр сайхан эмнэлэг байна. Нэг гацаа нь баахан журам гаргачихсан. Та жилдээ дөрөв хувааж урьдчилсан сэргийлэх үзлэгт орно. Энэ улиралд орохгүй бол таны мөнгө үхнэ. Энэ олон балай журам гаргадгаа болиоч.
-
9 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин