Их дээд сургуулийн 51 дотуур байранд 120 мянган ОЮУТАН хамрагдана
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-25

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт хамтран оролцож мэдээлэл өгч байна. Өнөөдрийн /2020 оны 8 дугаар сарын 24/ Мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх оролцож дээд боловсролын сургалтын байгууллагын авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Энэ хичээлийн жилд Улсын хэмжээнд 150,000 орчим оюутан, суралцагч суралцахаас бакалаврын түвшинд 120,000 орчим оюутан суралцана. Дээд боловсролын салбарт дараах бэлтгэлийг ханган ажиллаж байна.

 Оюутны элсэлт, хичээл сонголтын үйл ажиллагаа цахимаар явагдаж байна.
 Олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан Их, дээд сургууль, коллежийн лекцийн хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс цахимаар эхлүүлж, танхим /семинар, лаборатори/-ын хичээлийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлнэ.
 Их, дээд сургууль, коллежийн онолын хичээл, лекцийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, танхимын багтаамжаас хамаарч семинар, лабораторийн хичээлийг 20-40 хүртэлх оюутантай явуулна. Сургуулиас лекцийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг орхигдуулахгүй, оюутан, суралцагчдад ойлгомжтой байлгахад анхаарч цахим контент бэлтгэх студи, тоног төхөөрөмжийг бэлтгэн сургалтын үйл ажиллагаа явуулна.

 Их, дээд сургууль, коллежийн хичээлийн болон дотуур байр орчмын бүс, өрөө, тасалгаанд халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжих багаж төхөөрөмж зэрэгт шаардагдах зардлыг гарган санхүүжүүлэх чиглэл өгөөд байна.

 Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12,0 мянган гаруй оюутан хүлээн авах бэлтгэл хангагдсан. Үүнээс Нийслэлд 38 дотуур байранд 11,0 мянган гаруй оюутан, орон нутагт 13 дотуур байранд 1,0 мянган гаруй оюутан хүлээн авна.

 Дотуур байранд амьдрах оюутан, суралцагчдыг цахимаар бүртгэж, 2020 оны 10 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд дотуур байранд хүлээж авна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.219.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.