Г.Дамдинням
Төсвийн хүрээний мэдэгдэл орж ирж байгаа учраас оновчлолын асуудлыг ярих болоод байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилд манай гурван гишүүн маань Дархан хотод нэлээн сайн ажилласан. Олон цэцэрлэгүүдийг барьсан. Аймгийн дунджаар нь аваад үзвэл Дархан хотын цэцэрлэгийн хэрэгцээ бүрэн хангагдсан. Гэтэл нөгөө талд нь Орхон суманд цэцэрлэг байдаггүй. Төсөв тавихдаа оновчтой байдлыг төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн оруулж байгаа вэ?
Хоёрдугаар асуудал бол төрийн өмчийн компаниудын талаар. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Багануур, Шивээ-Oвоон уурхайг өргөтгөнө гээд ороод ирсэн байна лээ. Яг одоогийн байдлаар нэг уурхай нь өр нь 120 тэрбум, өмч нь 60 тэрбум. Бодит байдал дээр бол дампуурсан байна. Тэгээд үүн дээр намар болохоор аваар гараад онцгой нөхцөл байдал үүслээ гээд жил болгон татаас авна. Ийм маягаар хувь, хувьсгалын менежментийн ялгааг харуулсан заваан юмыг болиулах хэрэгтэй. Төрийн өмчийн компаниудад төсөв дээр хэр хэмжээний татаас өгөх гэж байна. Өгөх үү. Ер нь дампууруулчихвал яадаг юм.
Ч.Хүрэлбаатар
Г.Дамдинням гишүүнээ ингэсэн юмаа. Тухайн үед ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдоод, үг хэлэхдээ нэг л зарчим барьсан. Энэ юу вэ гэхээр гурван ээлжийн сургууль, сугалаагаар хүүхэд нь сонгогддог цэцэрлэгт хүүхдээ оруулахгүй байх гэдэг төлөвлөгөө тавьж ажилласан. Энэ асуудалтай сургууль, цэцэрлэгүүдийг БСШУЯ тухайн үедээ гаргаад. Түүн дээр нь хөрөнгө оруулалтуудыг хийж явсан. Их хурал дээр дараа нь наана цаана зарим нэг сургууль, цэцэрлэг өөрчлөгдсөн. Багануур, Шивээ-Овоо компаниуд улсын төсвөөс татаас авдаггүй. Одоо эрчим хүчний салбарт оросоос эрчим хүч авч байгаа баруун бүсийн эрчим хүчний системүүд төрөөс татаас авдаг.
-
9 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин