Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 9 сарын 15 хүртэл сунгалаа
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.08.25/ Шадар сайдын өрөөнд боллоо. Хуралдаанаар ирэх долоо хоногийн даваа /2020.08.31/ гарагт дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Улмаар гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд санал нэгтэй дэмжив.
Улсын Онцгой комиссоос гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулна. Засгийн газар өнөөдөр 12.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар цаг товлоод байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.117.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин