Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг 15 жилээр төлөвлөж байна
Үйл явдал
/
2020-08-26

Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэдийн эрүүл мэнд, ажиллаж амьдрах орчны аюулгүй байдал алдагдаж байгаатай холбоотойгоор нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын бүсийг байгуулах ажлууд эрчимжиж байна. Хөрш зэргэлдээ уурхайнуудын хамтын хүчээр багийн төвийг нүүлгэн шилжүүлэх бөгөөд энэ асуудлаар талууд удаа дараа уулзалт ярилцлага хийж зураг төсөвтэй танилцаж харилцан тохиролцох асуудлуудаа ярьж хэлэлцэж байна.

Тавантолгой ХК-ийн хувьд бүх зураг төсөв хийх ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж нийт 150 га талбайд төлөвлөлт хийгдэхээс 100га талбайн төлөвлөлтийг эцсийн байдлаар хийлгээд байна. Үлдсэн 50 га талбайг нөөц хэлбэрээр үлдээсэн бөгөөд дахин төлөвлөлт хийгдэх юм.

Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтийг 3 үе шаттай бүтээн байгуулахаар тооцож байгаа юм. Үүнд:
  • Эхний үе шат 20-25 он
  • Хоёрдугаар үе 25-30 он
  • Гуравдугаар үе 30-35 он гэж төлөвлөж нийт 15 жилийн хугацаанд барьж байгуулах бөгөөд хамгийн сүүлийн үеийн инженерийн шийдэлтэй 15 мянган хүн амтай эко хот сүндэрлэх юм.
    Шинэ суурьшлын бүсийн тог цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд зориулан аймгийн ИТХ-аас 2.2 тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт тусгасан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.19.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.