УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөрт МАН сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн амлалтууд багтаагүй байгаа талаар байнгын хорооны хуралдаан дээр шүүмжиллээ. Тэрээр, “Намын сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийн 703 заалтыг нилээн хураангуйлсан байна. Бичихдээ чухам яаж бодож тооцож цаад агуулгыг нь хийснийг би сайн мэдэхгүй байна. Тэр мөрийн хөтөлбөртөө бичсэн зүйл заалт болгоныг орон нутгийн өөрийн онцлогт тохируулаад их хуралд нэр дэвшиж байгаа гишүүд ярьж гарч ирсэн.
Агуулгаараа нэг бүрчлэн суусан зүйл алга. Малын түүхийн эдийн урамшууллын тогтолцоог бий болгох тухай асуудал хаана байна вэ? Яг ямар үг, өгүүлбэрээр орсон бэ.
Арьс шир, ноос ноолуур гэх мэт бүх л түүхий эдээр үндэсний үйлдэрлэлээ хөгжүүлэх урамшууллын тогтолцоог төрөөс бий болгоно гэсэн. Үүнийг тодруулмаар байна.
Хоёрдугаарт мөрийн хөтөлбартөө тодорхой тооны хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг бий болгоно гэж бичсэн байсан. Огт алга байна. Үүнийг дагаад 8000-9000 ажлын байр бий болно гэж харж байсан. Тухайн төслийн хүмүүс сонгуулийн сурталчилгааны үеэр өөрсдийн танилцуулах материалуудыг явуулж байсан. Одоо цементийн үйлдвэр, төмрийн хүдрийн үйлдвэр хөрөнгө босгох ажил хийгдэж байгаа. Салбарын яам, Засгийн газартайгаа нийлээд дэмжээд явбал бидний зүгээс гадны хөрөнгө оруулалттай компаниудтай хамтарч хийнэ гэсэн энэ хоёр үйлдвэр өнөөдөр алга байна. Цахилгаан станц барих төсөл бичээстэй байсан. Бас тэр энэ дотор алга байна.
Гуравдугаарт, сумын төвийн шинэчлэлийн асуудал. Багш, эмч нарыг барьцаагүй, урьдчилгаа төлбөргүйгээророн сууцаар, хангах бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн чухам яаж хийх вэ. Ингэж хийнэ гэсэн загварчлал энэ дотор харагдахгүй байна. Энэ нь цаашлаад Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн төлөвлөгөө болж гарна. Эргээд сайд нараас тэр төлөвлөгөөний дагуу хариуцлага нэхэгдэнэ. Гишүүд үүнийг сайн анхаарч тусгахгүй бол дараа нь хариуцлагаас сайд нар нь бултах болох вий. Энэ бол сайд нарын хувьд өглөө болгон хараад толгой нь өвдөж байгаа ажлын жагсаалт. Эхлээд энэ, дараа нь тэрийг хийнэ гэсэн эрэмбэ тогтоодог. Ийм байдлыг сайд нар огт гаргаж болохгүй.
Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө гэдэг бол олон хуудас бүхий, нарийвчилсан зүйл гарах ёстой. Тэр бол та бүхний ажил сайн муу явж байгааг үнэлэх үнэлгээ юм. Энэ сонгуулийн тогтолцоогоор үүссэн, шинэ үндсэн хуулийн Засгийн газрын үйл ажиллагаа бол цэвэр Ерөнхий сайдтай холбогдоно.
Замын үйлдвэрийн, мал аж ахуй, барилгын ажил явахгүй байна гэдэг юм уу шууд Ерөнхий сайд руу л пуужин болж очно. Эргээд тэр хариуцлага сайд нар дээр бууна. Ийм л тогтолцоотой. Энэ хэвлэл мэдээлэл, сөрөг хүчин бүх хүмүүс энэ тал руу л явна. Ажил явахгүй бол Ерөнхий сайд руу л чиглэнэ. Яагаад гэвэл хариуцлагаа хүлээж, ингэж явна гэсэн учраас сайд нар хариуцлагатай хандаж, энэ төлөвлөгөө хөтөлбөртөө намын мөрийн хөтөлбөрөөс орхигдсон юмнуудаа оруул” гэлээ.
-
9 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин