С.Амарсайхан: Би хотын дарга байхдаа Хятад улсын иргэнд 50 га газар олгоогүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-26

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "2019 оны 2 сараас 2020 оны 07 сар хүртэл 1,3 жил хотын даргаар ажиллахдаа хууль бусаар олгогдсон олон га газрыг нийслэлийн мэдэлд авч, нийтийн эзэмшилд шилжүүлэн тохижуулсан.

50 га газартай холбоотой мэдээлэл ихээр цацагдаж байна. Гадны улсад нэг ч га газар олгоогүй. Энэ бол зориудаар намайг харлуулах гэсэн зохион байгуулалттай явуулсан. Нэр хүндэд хэт их халдаж байна. БНХАУ-ын хамтын ажиллагаа, найрсаг харилцаанд хүндэтгэлтэй халдах хэрэгтэй. Одоогийн хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, газрын даргын үүрэг гүйцэтгэгч Энхманлай нараас бичиг ирүүлсэн.

2019 оны 06 дугаар сард Засгийн газар хоорондын хэлэлцээрт ХАА-г хөгжүүлэх чиглэлээр нийслэл 50 га газар олгох боломжтой эсэх талаар хандсан. Хамтарсан байдлаар судлаж ирүүл гэсэн. Тухайн үед нь тайлбар хийсэн.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.13.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.