Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийв. Тэрээр төрөөс 1,5 сая иргэдэд аймаг, нийслэлийн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын төвөөр дамжуулж халамжаа явуулж байна. Өнөөдрөөс Ehalamj.mn, болон ТҮЦ машинаар дөрвөн төрлийн үйлчилгээг авах боломжтой. 12 төрлийн үйлчилгээнээс одоогоор дөрвийг нь нэвтрүүлсэн бөгөөд үлдсэн найм дээр нь шуурхай ажиллаж байна.
Эдгээр цахим үйлчилгээнд насны хишиг, хүүхдийн мөнгө, одонтой ээж, жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, одонтой ээж, өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмж зэрэг үйлчилгээнүүд эхний ээлжинд цахим системд бүртгэгдээд байна. Ингэснээр заавал хороо дүүрэг дээр очилгүйгээр цахимаар бүртгэлээ хийлгэж, хүссэн дансандаа халамжийн үйлчилгээгээ авах боломжтой болж байна.
Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Хувийн тэтгэврийн сангийн олон давхрагад тогтолцоонд шилжсэнээр хувийн тэтгэврийн данстай болох юм. ХНХЯ-аас менежментын гурван төрлөөр буюу банкуудаар, Засгийн газрын бонд , Монгол банкны үнэт цаас хэлбэрээр хийдэг байсан бол мөн шинэчлэлийн тухай судалж байна.
Халамжийн үйлчилгээг банкны данстай холбосноор банкуудад очер үүсэхгүй болох юм. Одоогоор төрийн банктай хамтарч тэтгэврийн насны хүмүүсийг картжуулах, АТМ-аар шимтгэлгүй үйлчлүүлэх үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Цахим шилжилтийг бага багаар хийснээр цаашдаа бүрэн шилжүүлэхээр ажиллаж байна.
-
9 цаг 21 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин