Энэ жил 1 сая 300 мянган хүнийг улирлын томуугийн вакцинаар хангана
Үйл явдал
/
2020-08-26

ЭМЯ-ы сайд Т.Мөнхсайхан: Энэ жил улирлын томуугийн вакцины хангалт онцлогтой байгаа. Яагаад гэвэл Коронавирусийн халдвартай үед улирлын томуугийн дэгдэлт их хэмжээгээр явах юм бол оношилгооноос авахуулаад хүндрэл асуудлууд их үүсдэг. Олон улсын судалгаанаас хүн амын 30%-ийг улирлын томуугийн вакцинд хамруулах юм бол дэгдэлт 60-70%-иар буурдаг гэсэн тоо байгаа. Тэгэхээр бид бүхэн энэ жил улирлын томуугийн дэгдэлтийг хэрхэн бага байх вэ гэдэг тал дээр нэлээд дорвитой арга хэмжээ авахаар ажиллаж байгаагийн нэг нь энэ томуугийн вакцин байгаа. Дараагийн асуудал бол улирлын томуугийн үед амны хаалт, гар ариутгах, зай барих зэрэг асуудлууд нь улирлын томуугийн дэгдэлтийг хэд дахин бууруулдаг учраас энэ тал дээр нэлээд анхаарлаа хандуулж ажиллана гэж төлөвлөж байгаа. Цаашдаа улирлын томуугийн вакциныг ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүс болон бага насны хүүхдүүдэд хамрагдалтыг нь нэмэгдүүлээд явах нь жил болгон үүсдэг улирлын томууг багасгах өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас улирлын томуугийн вакцинжуулалтыг нэмэгдүүлэх зорилготой байгаа. Энэ жилийн хувьд бид бүхэн 1 сая 300 мянга орчим хүнд вакцинаар хангахаар төлөвлөж ажиллаж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.12.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.