ТЕГ-ын дарга Д.Гэрэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдлөө
Үйл явдал
/
2020-08-26

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга, Генерал Д.Гэрэл болон Дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Д.Гэрэл нь өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буй юм.


Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Засгийн газрын Тогтоолыг танилцууллаа.

Д.Гэрэл нь өнгөрсөн 2017 онд Б.Хурцын оронд томилогдож байсан. Тэрбээр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн.
Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан.Түүнийг 2012 онд дахин ТЕГ-ын даргаар томилж байсан юм.

Тагнуулын Ерөнхий Газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус газрын тэргүүн дэд дарга П.Одонбаатар томилогдсон.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.118.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.