COVID-19 цар тахлын үеийн нэн чухал эмчилгээ бол хүний биемахбодийг 100 хувь хүчилтөрөгчөөр хангах юм. Хүн энгийн агаараас 23 хувь, хүчилтөрөгч өтгөрүүлэгчээс 50 хувийн хүчилтөрөгчийг авч амьсгалдаг бол энэхүү ханын хүчилтөрөгчийн системээс 100 хувийн хүчилтөрөгч авах боломжтой юм.
Аймгийн Онцгой комиссын 45 дугаар хуралдаанаар БОЭТ-ийн Халдварт, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, Хүүхдийн сэхээн амьдруулах тасагт “Хүчилтөрөгчийн ханын систем” суурилуулахаар санхүүжилтийг шийдвэрлэлээ.
Хүчилтөрөгчийн ханын систем нь цар тахлын үед хэрэглэхээс гадна амьсгалын зам, хоол боловсруулах, тархи, нуруу нугас зэрэг эрхтэн тогтолцооны хүнд эмгэгийн үед хүчилтөрөгчийн дутагдалд орсноор хүний биемахбодийн амин чухал эрхтэн эргэшгүй өөрчлөлтөд орохоос сэргийлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас гаргахад маш чухал ач холбогдолтой юм.
-
9 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин