Тагнуулын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-26

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон дэд дарга Б.Энхсүх нар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тэднийг чөлөөлсөн. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг чөлөөлөх, чөлөөлүүлэх сонирхол өнгөрсөн гуравдугаар сараас л улс төрийн  хүрээнд яригдаж байв. Гэхдээ “шалтаг, шалтгаан” байхгүй байсан учраас сонгууль өнгөрөөж, өдийг хүрсэн гэх яриа ч бий. Ямартай ч Т.Гэрэл дарга чөлөөлөгдөхдөө дэд дарга Б.Энхсүхтэйгээ хамт чөлөөлөгдсөн нь олны анхаарал татаж буй.

Тэд хоёул бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад чөлөөлөгдөв.

Хуулийн дагуу ТЕГ-ыг дараах үндэслэлүүдээр үүрэгт ажлаас нь чөлөөлдөг.

  • 14.3.1.өөрөө хүсэлт гаргасан
  • 14.3.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон
  • 14.3.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

Харин ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байжээ. Түүний хувьд  1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Тагнуулын ерөнхий газрын Дээд сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, 2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга, 2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.