Манай улсад Коронавирусийн 300 дахь тохиолдол бүртгэгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-27

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа лабораторийн шинжилгээний хариунуудыг танилцууллаа. Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Анхан буюу давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 300 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн 289. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 хүн нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр 11 хүн эмчлэгдэж байна. 10 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Нийтдээ ХӨСҮТ-д 30 хүн ажиглалт, тандалтад байна" гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.28.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.