401-р хорих ангиас оргосон хоргидол ойд нас барсан байсныг ШШГЕГ-с нуун дарагдуулсан уу
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-27

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ерөнхий газрын  /ШШГЕГ/ харьяа 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан эрэгтэй энэ сарын 20-ны өдөр амиа хорлосон талаарх мэдээлэл ойрын хэдэн өдрүүдэд гарч байгаа бол мөн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 401 дүгээр хорих ангиас оргосон ялтан удаан хугацаанд олдохгүй байсан боловч УИХ-ын сонгуулийн өмнөхөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс буюу ойд нас барсан байдалтай олдсоныг өнөөдрийг хүртэлх хугацаанд нуун дарагдуулсан байна.

Эдгээр удаа дараагийн ноцтой зөрчлүүд гарсаар атал ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан одоо Хорих ял эдлүүлэх алба хариуцсан дэд дарга Д.Дамдинцэрэн шагнал мэт үргэлжлүүлэн албан тушаалдаа ажилласаар байгаа нь шударга, үнэнд хир нийцэх вэ?

Одоогийн төр засгийн өндөрлөгүүд эдгээр мэдээллийг аваагүй, сонсоогүй мэт байгаа нь иргэдийн дургүйцлыг төрүүлж байна.

Хорих ангиас ялтан оргох, учир битүүлгээр нас барах зэрэг удаа дараагийн үйлдлийг цаашид нуун дарагдуулсаар байх уу?

Д.Дамдинцэрэнгийн энэ мэт олон удаагийн хариуцлагагүй байдлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд та харсаар суух уу?

Эдгээр нас барсан залуусын ар гэр, ах дүү нар юуны учир таг дуугүй байна вэ? Хэвлэл мэдээллийн сэтгүүлч нар юунд дуулаагүй, сонсоогүй мэт өнгөрч байгаа нь хаалтын гэрээ, мөнгө амлах зэрэг үйлдэл хийгдэж буй мэт хардлага төрүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.176.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.