Парламентын сэтгүүлчид Төрийн ордонд эсэргүүцэл илэрхийллээ. Коронавиурс цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй холбоотойгоор сэтгүүлч, зураглаачдын ажиллах бүсийг хязгаарлаж Төрийн ордны хоёр давхрын үүдний хэсгээс өөр байршилд нэвтрэхийг хориглосон. Энэ журам хагас жил орчим хатуу үйлчилж байгаа бөгөөд хөл хориог сулруулж байгаа ч Төрийн ордонд сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг хязгаарласан хэвээр байгаа юм.
Өөрөөр хэлбэл сэтгүүлчид гишүүдээс яриа авбал Коронавирусийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн үүднээс эл журмыг хэрэгжүүлж хэвлэл мэдээллийн байгууллагын тогтмол үйл ажиллагаанд төрийн зүгээс саад учруулж, ард түмний мэдэх эрхийг боймлоод байгаа юм. Энэ байдал нь өнгөрсөн парламентын сүүлчээр буюу бүрэн эрхийн хугацаа нь дуусан өмнөх УИХ-ын хаврын чуулганаас эхтэй юм.
Ард мэдэх эрхэд халдсан энэхүү журмыг өөрчлүүлэх, түүнчлэн өмнөх шигээ хэвийн үйл ажиллгаа явуулах эрхээ нээлгэх үүднээс энэхүү тэмцлийг эхлүүлээд байгаа юм. Дээрх журмыг өөрчлөхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр парламент, засгийн газрын мэдээ мэдээлийг цаашид сурвалжлахгүй байх хүртэл үе шаттай тэмцлийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.
-
9 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13