Н.Сугар:Төрийн ордны сэтгүүлчид "хоригдол хонгилоор хянагчийг дагуулаад явдагтай" адилхан болох нь
Үйл явдал
/
2020-08-27

NTV-ийн сэтгүүлч Н.Сугар: Сэтгүүлчдийн хөлийг хориод нэг цэгээс өөр тийшээ явуулахыг болиулж байгаа нь сэтгүүлчид өөрийн хүссэн зүйлээ асууж чадахгүй  болж байгаа. Сэтгүүлчдийн мэдэх ёстой зүйл бол ард түмний мэдэхийг хүссэн зүйл гэсэн үг. Улс төрчид өөрийн хүссэн зүйлээ ярина гэсэн үг. УИХ-ын гишүүнээс мэдээлэл авах зөвшөөрөл аваад өрөө рүү нь харуул дагаж явна. Кинонд хоригдол хонгилоор хянагчийг дагуулаад явдагтай адилхан. Бөөнөөр нь цуглуулж байгаад  нэг дор хүргэж өгнө гэдэг ч юм уу, тэгээд нэгнээ хүлээгээд цаг алдана. Нойл орвол харуултайгаа хамт нэгнээ хүлээж зогсоно. Инээдтэй дүр зураг төрийн ордонд байгаа. Сэтгүүлчдийн хувьд иргэдэд мэдээлэл хүргэхийн тулд хумигдмал нөхцөл байдалд ажиллаж байна даа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.