Г.Мөнхтуул: "Ковидыг далимдуулж сэтгүүлчдийг дураараа явдгийг нь болиулъя" гэсэн яриаг сонссон
Үйл явдал
/
2020-08-27

25-р суваг ТВ-ийн сэтгүүлч Г.Мөнхтуул: Сүүлийн үед Ковид-19-той холбоотойгоор  сэтгүүлчдийн ажлаа хийх боломжийг дэндүү их хязгаарлаж байна гэж харж байна. Өмнө нь бол хөл хориотой холбоотой дэглэмийг бид нар ч гэсэн дагаж мөрдөх ёстой гэсэн байдлаар хүлээцтэй хандаж байсан. Ээлжит бус чуулганыг харж байхад УИХ-ын гишүүд Ковидын дэглэмээ ч баримтлахгүй. Зай барихгүй нийлээд сууж байх жишээтэй. Амны хаалт зүүх нь бага. 23 жил парламент сурвалжлахдаа ийм хязгаарлалтыг үзээгүй. Тодорхой хугацаанд ийм байдалтай байдаг байсан ч бүтэн жилийн хугацаанд байвал цаашдаа энэ байдлаа хадгалах гэсэн хандлага ажиглагдаад байна. Ковидыг далимдуулж сэтгүүлчдийг дураараа явдгийг нь болиулъя, гишүүдийн өрөөгөөр ордгийг ч болиулъя гэсэн яриа сонссон. Их хурлын гишүүд өөрийнхөө хүссэн асуудлаар л ирж яриа өгдөг. Бид нарын өөрсдийн хөндөх гэсэн сэдэв тарамдаад өнгөрч байна. Тиймээс бүгд адилхан мэдээ бэлтгээд байна. Эрх баригчид сэтгүүлчдийн амыг барих хандлагатай байна.  Хөл хориогоо сулруулах гэж байгаа бол хэвлэлийнхний ажиллах боломжийг нээж өгөөч ээ гэж хүсэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.206.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.