Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 1, 3, 4 дүгээр хороонд ажиллаж, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцлаа. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1 дүгээр хороонд 100 хүүхдийн ортой 143-р цэцэрлэгийн өргөтгөл баригдаж байна. Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 80 хувьтай, ирэх 9 дүгээр сарын 15 гэхэд ашиглалтанд өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгээ “Аяа” ХХК-ийн захирал хэлэв. Мөн дүүргийн 4 дүгээр хороо 69, 21б байрнуудын дунд хүүхдийн тоглоом, сүүдрэвч, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий иж бүрэн тохижилтыг “Нүнжиг” ХХК хийж байна. Сагсан бөмбөгийн талбайг стандартын дагуу будах, хүүхдийн тоглоомын талбайн резинэн шалавчийг хуулрахгүй болгох зэрэгт анхаарч ажиллахыг гүйцэтгэгч байгууллагад Засаг дарга үүрэг болголоо. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 дугаар хорооны 26-р байрны 1760м2 фасад, 52б байрны 460м2 дээврийг засварлаж дууссан байна.
-
9 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13