Наймдугаар сарын эхний хагаст Солонгост коронавирусын шинэ тохиолдол 2 оронтой тоонд багтдаг байв. Гэсэн ч наймдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн шинэ тохиолдлын хэмжээ 3 оронтой тоонд шилжиж 103 өвчлөл бүртгэгджээ.
Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд нийт 3800 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд наймдугаар сарын 15-нд Сөүл хотод болж өнгөрсөн тэгш эрхийн төлөө жагсаал энэ тоо нэмэгдэхэд голчлон нөлөөлжээ.
Коронавирусын эхний давлагаа хоёрдугаар сард Тэгү хотод эхэлсэн бөгөөд өдөрт хамгийн ихдээ 900 тохиолдол бүртгэгдэж байжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар коронавирусын хоёр дахь давлагаа эхнийхээсээ ч илүү хөнөөлтэй, олныг хамрах магадлалтай байгаа гэнэ. Учир нь Сөүл хотод Тэгү хотоос илүү хүн ам шигүү суурьшсан ажээ.
Албаныхан Сөүлд хорио цээрийн дэглэмийг чангатгаж нийтийн тээврээр амны хаалтгүй хүн зорчихыг хориглосон байна. Коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй /шөнийн цэнгээний газрууд г.м/ гэлтгүй дунд зэргийн эрсдэлтэй газруудын хүртэл / кафе, караокэ, пс тоглоомын газрууд зэрэг/ үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм байна.
Эрх баригчдын мэдээлж буйгаар хорио цээрийн дэглэмийг цаашид улам чангатгах гэнэ.
-
9 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13