Хойд авто замын тэмдэг, тэмдэглэгээ, явган хүний зам, дугуйн замын ажлыг хичээлийн шинэ жилээс өмнө хийж дуусгах мэдэгдэл хүргүүллээ
Үйл явдал
/
2020-08-28

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, сургууль цэцэрлэгийн удирдлагууд болон Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд /2020.08.26/ өдөр Чойбалсан хотод хийгдэж буй 5,5 км замын ажлыг гүйцэтгэгч “Арц Суварга” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж зарим шаардлагуудыг хүргүүллээ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээр авто машины хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, сурагчид замын хөдөлгөөнд идэвхтэй оролцох болно. Гэтэл 5,5 км хойд босоо болон хэвтээ тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй байгаа нь хүүхэд зам тээврийн осолд өртөж болзошгүй нөхцөл үүсээд байгаа юм.

Иймээс Хүүхдийн эрхийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг үндэслэн замын гарц, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ, явган хүний зам, дугуйн замыг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өмнө бүрэн дуусгах чиглэлийг албан бичгээр гүйцэтгэгч компанид өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.158.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.