УОК: Маргааш Сөүл рүү нисэх тусгай үүргийн нислэгээр зөвхөн гадаадын иргэдийг авчирна
Үйл явдал
/
2020-08-28

Улсын Онцгой Коммисоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 62 удаагийн нислэгээр 5-н шалтгаанд нийцсэн 12976 иргэн ирсэн байна. 9 сард 9-н чиглэлд 12 удаагийн нислэг хийж 3600 иргэнийг авчрахаар ажиллаж байна. Үүнд Сөүл рүү 3 удаа, Франкфурт руу 2 удаа, Токёо руу 2 удаа, Сидней, Сиэтл нэг нэг удаагийн нислэг хийнэ.

Мөн 48 улсаас 12409 иргэн ирэх хүсэлтээ гаргаад байна. Ихэнх нь Америк, Австралид байна. Буцах иргэдийн тоо буурахгүй байна. Гадаад улс руу 3-15 наас хойш 4168 иргэн гарсан.

Монголд үйл ажиллагаа явуулдаг, ажил эрхэлдэг гадаадын 400 гаруй иргэн наашаа ирэх хүсэлтээ гаргаад байна. Маргааш Сөүл рүү нисэх тусгай үүргийн нислэгээр зөвхөн гадаадын иргэдийг авчирна. Монгол иргэдийг авчрахад энэ удаа тусгайлах байрны хүрэлцээ хангалтгүй учир авчрахгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.38.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.