Засгийн газраас цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-тай “Ногоон гарц” түр журмыг хамтран хэрэгжүүлж эхэлсний үр дүн гарч эхэллээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм.Тодруулбал Гашуунсухайт боомтоор 1470, Шивээхүрэн 648, Булган 100 , Ханги 15 тээврийн хэрэгсэл гарчээ.Хилээр гарч буй нүүрс болон бусад ашигт малтмалын тээврийн хэрэгсэл бүрийг ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлж байна.
Импортын болон экспортын тээврийн ачааны автомашинуудыг бүрдүүлэлт хийх терминал руу цагдаагийн хамгаалалт дор шилжүүлэн хүргэж, хяналт шалгалт, бүрдүүлэлт, ариутгал халдваргүйжүүлэлт хийснээр хилээр нэвтрүүлж байна.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
-
9 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13