Ерөнхийлөгч Х.Баттулга БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАЖЭЭ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-29

2020 оны УИХ –ын сонгууль болоод 2 сар гуруй хугацаа өнгөрчээ... Ард түмний итгэлээр сонгогдсон шинэ парламент бүрдээд анхдугаар чуулганаа хийж дарга цэрэг, удирдлагуудаа сонгосон бол энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг батлахаар шуурхайлан хуралдаж байна.

Удахгүй орон нутгийн сонгууль болж нийслэл, аймаг, сум, баг, дүүрэг, хорооны дарга нар солигдоно. Ерөнхийдөө дараагийн хуучин дарга нар солигдож, шинэ дарга нар бүрдэхийг сонгууль гэж энгийнээр ойлгож болох мэт. Гэхдээ маш нарийн дэс дараалал, үе шат, зохион байгуулалт, иргэдийн идэвх оролцооны үр дүнд энэ өөрчлөлт бий болно.

Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан намаас нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд гайгүй үзэх боломж 60 орчим хувь. Тэгвэл УИХ-д суудалтай нам эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх үүснэ. Энэ дагуу эрх баригч МАН, сөрөг хүчин болох АН, түүнчлэн УИХ-д нэг суудалтай “ХҮН”, “МАХН” зэрэг намуудад энэ боломж нээгдэж буй.

2017 оны долдугаар сард монголын нийт ард түмний 50 орчим хувийн саналаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүнээр сонгогдсон. Тэрбээр 2021 оны сонгуульд дахин нэр дэвших хууль зүйн эрх нь нээлттэй.

Тэр ч бас боломжийг алдахгүйн тулд ард түмний анхааралд бага багаар өртөж, сурталчилгааны ажлаа эхлүүлжээ. Оффшорт бүсэд нуусан мөнгийг эх орондоо эргүүлэн төвлөрүүлж чадсан, Ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэсэн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг эх орондоо зохион байгуулсан, Коронавиурсийн эд дэлгэрэлтийн үед БНХАУ-д айлчилсан, 30 мянган хонь хандивласан, Цаазын ялыг сэргээх бодлогыг дахин сөхсөн бол хамгийн сүүлд “Эхийн алдар” одонг өөрийн биеэр орон нутгуудад очиж гардуулсан зэрэг нь олны анхааралд өртсөн үйл явдал байв.

Мөн дахин нэр дэвшихэд хуулийн хамгаалалт бас чухал учраас Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарыг өөрийн хүнээ томилж амжив. Түүнчлэн сонгууль зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллагад өөрийн хүнээ оруулахаар зэхэж байна.

Өөрийг нь дэмжих хамгийн том боломж бол эхчүүд... Хуулийн хамгаалалтаа эртнээс сайн бэлдсэн. Одоо сонгууль зохион байгуулах эрх бүхий байгууллагад гараа дүрж байна. Ингэснээр тэрбээр гарцаагүй ялах нөхцлөө бүрэн бүрдүүлчихлээ... Түүнтэй хэн өрсөлдөх нь чухал боллоо...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.