“Манай хороо-Миний гудамж” аяныг дүгнэх ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-29

Нийслэлийн хэмжээнд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд “Манай хороо-Миний гудамж” аян өрнөж байгаа. Тус аяныг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсэг өчигдөр Сүхбаатар дүүрэгт ажиллав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Чанцалнурмаа, Хотын стандарт,орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Ундармаа болон хөндлөнгийн хяналтын ТББ-ын тэргүүн Э.Балданхүү нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байдал, арчлалт хамгаалалт, хог хаягдал орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажил, үйлчилгээ, зарим хорооны аяны хүрээнд хийсэн ажлын тайлан зэрэгтэй танилцаж зөвлөн туслалаа.

Сүхбаатар дүүргээс нийслэлийн хэмжээнд анхлан хэрэгжүүлсэн “Хог хаягдлын ухаалаг систем” төслөө улам бүр хөгжүүлж, хамрах хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байгаа туршлага, орц дундын ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн байдал, хороод, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-дын оролцоог хэрхэн хангуулж байгаа зэрэг онцлог ажлуудаа танилцуулав.

Энэхүү аян энэ оны 10 сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх юм

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.