Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хурал боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-29

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хурал боллоо.

Энэ удаагийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд гэр хорооллын айл, өрхөд сайжруулсан түлшний галлагааны зааварчилгаа, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлгийг тараах ажлыг зохион байгуулах тухай үүрэг чиглэлийг дүүргийн Онцгой комиссын орлогч дарга Ц.Шижир өглөө.

Өмнөх онд энэ чиглэлээр ажиллаж байсан Засаг даргын Тамгын газрын нийт удирдлага, албан хаагчид, нийслэлийн агентлаг, газрууд, дүүргийн дэргэдэх хэлтэс, албад хороодын Засаг дарга нарт хариуцан ажиллах бүсчлэл, хороодын хуваарийг танилцуулав.
Мөн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд Онцгой комиссын гишүүдэд үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй борооны улмаас зарим хороодод үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.

Хороодын Засаг дарга нар цахимаар өргөтгөсөн хуралд оролцож, мэдээлэл авлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.