ХУД: Хяналт шалгалт үргэлжилж байна
Үйл явдал
/
2021-01-26

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/10 дугаар захирамжийн хүрээнд дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, хороодын албан хаагчид хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх худалдааны үйлчилгээний газруудын халдвар хамгааллын заавар зөвлөмжийн хэрэгжилт, иргэдийн зорчих хөдөлгөөний QR код уншуулж хэвшсэн байдал, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдал, 50 метр орчмын цас мөсний цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж ажиллаж байна.

Хяналт шалгалтад 760 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас 194 зөрчил илэрч 96 зөрчлийг тухай бүрд арилгуулж, 98 зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Дүүргийн иргэдэд халдвар хамгааллын дэглэм баримталж, зорчих хөдөлгөөний бүртгэл QR кодоо уншуулж хэвшихийг уриалж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Бид хамтдаа “Ковид 19” коронавирусын халдвараас сэргийлж чадна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.