Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Үйл явдал
/
2020-08-29

Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэхь Ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байдаг.

Энэ онд Л.Эрдэнэбат даргатай Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон баярын өдрөө тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд 1 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Тусламжийг /2020.08.28/ аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон ШШГГ-ын төлөөлөл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн хамт олонд гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

ШШГЕГ-ын харьяа Дорнод аймаг дахь ШШГГ-т үе үед ажиллаж байсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа алба хаагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийн мэнд дэвшүүлж байна.


Дорнод аймаг дахь ШШГА

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.94.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.