БИД МАРТАХ УЧИРГҮЙ...
Үйл явдал
/
2020-09-03

Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон 1945 оны Чөлөөлөх дайны агуу ялалтын 75 жилийн ой болон зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Баатар хот-Чойбалсан хотын 82 жилийн ой "Алдар гавьяаны өдөр" тохиож байна.

Энэхүү өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, ахмад дайчин Я.Өсөх нар Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө болон Монгол дайчдын хөшөө, Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, мөнхийн галыг асаан хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.