Тэрээр уг шаардлагынхаа тухай хэлэхдээ “ Нэг хүний хаяг нь дээр огт танихгүй тав, зургаан хүн санал өгдөг. Үүн дээр Монголд огт байхгүй, гадаадад амьдардаг хүмүүс асар их санал өгсөн байсан. Энэ бүх асуудал уг нь хил хамгаалах газрын дата баазаас гараад ирнэ. Гэтэл энэ манай асуудал биш ээ хэмээдэг. Тэгвэл сонгуультай холбоотой асуудлыг шалгах эрх тагнуулын ерөнхий газарт байдаг. Дандаа ингэж нэг нэгэн рүүгээ шидсэн, түлхсэн асуудал гарч ирж байна. Эцсийн эцэст энэ хууль хүчний байгууллага, агентлагууд чинь эрх барьж буй намын харъяалалд ордог. Гадаадын иргэншилтэй хүн хүртэл сонгуульд ялалт байгуулаад явж байна. Үүнийг мэдсээр байж бид чимээгүй л байгаад байх юм уу. Тэгвэл сонгууль хийх ямар шаардлагатай юм. Сонгуулийг ордон дотор л хийдэг юм байна шдээ. Хэдүүлээ тэдний өгсөн задгай хэдэн төгрөгийг нь аваад л тэр нам гоё, сайхан гээд магтан дуулаад байж байя л даа. Тэгвэл бид Хойд Солонгос л болно шдээ” хэмээлээ.
-
6 цаг 4 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13